Saturday, January 29, 2011

Торрес Анфиелдээс явахыг хүсэж байна Торрес Анфиелдээс явахыг хүсэж байна

Ливерпулийн фенүүдийн Луйс Суаресийг авсан баяр хөөрийг Фернандо Торрес унтраалаа. Баасан гаригийн үдэш Торрес багаас явах хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд харин клубын зүгээс түүнийг нь хүлэээж авахаас татгалзсан байна. Эль Ниногийн Ливерпультэй байгуулсан гэрээ 2013 онд дуусах юм.

Наймааны цонх хаагдахаас өмнө Челси Торресийг авахаар 35 сая фунтын санал хүргүүлсэн ч Улаанууд зөвшөөрөөгүй. Гэхдээ Торресийн гэрээнд тусгагдсан ёсоор ямар нэгэн баг 50 сая фунтээс их хэмжээний үнийн санал тавьж тоглогч өөрөө зөвшөөрвөл клубээс хамааралгүйгээр Торрес багаа сольж болох заалт бий.

Тиймээс наймааны цонх хаагдахаас өмнө Челсид Торресийг авах боломж байгаа гэсэн үг. Өнгөрсөн зуны Дэлхийн аваргын дараачаас Торрес урьдын сайн тоглолтоо үзүүлж чадахгүй нилээд бүтэлгүйтсэн.

Одоогийн байдлаар лигийн 22 тоглолтод 9 гоол оруулчихаад байгаа.

Торресийн ийнхүү багаасаа явах хүсэлт гаргасан нь Европын олон шилдэг багуудын анхаарлыг татаж байна. Манчестер сити ч боломж гарвал энэ наймаанд оролцох бодол байгаа гэнэ.
VN:F [1.9.7_1111]

No comments:

Post a Comment