Энэ улиралд Барсаг ялж чадсан цорын ганц баг бол Эркулес. Улирлын эхэнд тэд дийлдэшгүй Каталоны багийг талбайд нь 2 : 0-ээр ялж сенсаац дэгдээж байсан. Харин өөрийнхөө талбайд хийсэн тоглолтод тэд энэ амжилтаа давтаж чадсангүй.
Ла лигийн 21-р тойргийн дээрхи тоглолтод Педро 1 гоол, Месси дубль хийж багийнхаа ялалтын цувралыг үргэлжлүүллээ. Франциско Фаринос 85 дахь минутад 2 дахь шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдөж Эркулес хүн дутуу тоглолтыг дуусгасан. 9 сарын турш бэртэлтэй байж байгаад эргэж ирсэн тоглолтдоо Фаринос ийнхүү хөөгдлөө. Фаринос 2000 онд Валенситэй хамт Аваргуудын лигт аман хүзүүдэж байсан туршлагатай тоглогч.
Педро 43 дахь минутад гоолын салхийг хагалснаас хойш Барсачууд гоол оруулж чадахгүй байсаар цаг дуусах дөхсөн. 1 гоолын зөрүү гэдэг төдийлөн баталгаатай биш.
Харин 87, 90 дэх минутад дубль хийснээр 3 оноо тэдний халаасанд орсон. Барсачууд Ла лигт 15 дараалан ялалт байгуулж 1961 онд тогтоож байсан Реал Мадридын амжилттай зэрэгцлээ. Багийнхаа амжилтаас гадна Педро мөн нэг амжилтын эзэн болсон.
Тэрээр энэ улиралд 6 тойрог дараалан гоолдсон анхны тоглогч болж байна. Түүний гоолын цуврал 2010 оны төгсгөл буюу Эспаньолийг- 1:5-аар ялсан тоглолтоос эхэлсэн юм. Мөн тэрээр хамгийн олон минут карт хүртээгүй гэсэн амжилттай байгаа – 1430 минут.
Мэдээж хэрэг Лео Мессигийн гоолын тоо оролцсон тоглолтосон альхэдийнэ давсан. Бяцхан Аргентин эр лигийн 18 тоглолтод 21 гоол хийчихээд байна.
Барса энэ тойргийн тоглолтод 73 хувьтай бөмбөг эзэмшиж, 22 цохилтынхоо 8-г нь хаалга руу чиглүүлсэн.
No comments:
Post a Comment