Пеп Гуардиолагийн Барса лиг дэх ялалтын цувралаа үргэлжлүүлсээр байна. Энэ тойргийн Барсагийн “хохирогч” Расинг Сантандер 3 : 0-ээр ялагдал хүлээжээ. Сонирхолтой нь хоёр багийн улирлын эхэнд хийсэн тоглолт ч ийм үр дүнгээр дуусаж байсан юм.
Педро 2 дахь минутад зочин багийнхаа хаалганд эхний гоолыг хийж, улмаар Месси 33 дахь “жижүүрийн” нэг гоолоо оруулсан. 2-р үеийн дундуур Иньеста тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Барса урьдын адил бөмбөг эзэмшилтээр илүүрхэн тоглосон. Тоглолтын турш нэг ч шар карт шүүгч өргөөгүй бөгөөд Ла лигийн энэ улирал эхэлснээс хойш анх удаа шар хуудасгүй тоглолт боллоо.
Испани цомын тэмцээнд Барса Реал Бетист 3 : 1-ээр ялагдаж 28 дараалсан ялагаагүй цувралаа таслуулаад байсан. Гэхдээ эхний тоглолтод тэд 5 : 0-ээр ялсан болохоор шөвгийн наймд үлдсэн. Дээрхи ялагдлын дараа Пеп манай багт том сануулга боллоо, бид дахин ийм алдаа гаргах ёсгүй хэмээн ярьж байсан. Үүндээ ч хүрч Ла лиг дэх ээлжит хожлоо Расингээа авлаа.
2 дахь минутад оруулсан Педрогийн гоол энэ сезонд Барсагийн хийсэн хамгийн хурдан гоолоор тодорсон. Месситэй тэрээр нэг-хоёр гэсэн довтолгоо хийж төгсгөлийг өөрөө гүйцэтгэсэн.
Расингийн хаалгач Тоньо энэ гоолоо хойш Месс, Вильягийн хэд хэдэн довтолгоог зогсоож багаа аварч байлаа. Гэвч түүний хийсэн бүх хөдөлмөрийг Энрике үгүй хийж Вильяг өөрийн талбайдаа алдаа гарган унагаалаа. Шүүгч мэдээж торгуулийн цохилтыг Барсад өгсөн.
Цохилтыг Лео Месси хийж гоолыг оруулснаар 17 тоглолтод 19 дэх гоолоо хийлээ. Гоолын баяраа тэрээр ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэсэн бичгээ харуулан тэмдэглэлээ.
Эхний хагасын завсарлагаанаар багийн ахлагч Карлос Пуойлыг суулгаж түүний хамтрагч Пикег талбайд оруулж ирлээ.
56 дахь минутад Иньеста Педрогийн дамжуулалтаар багийнхаа 3 дахь гоолыг оруулсан.
72 дахь минутад Месси өөрийн брэнд болсон хууралтаа хийн Расингийн бүх хамгаалагчидыг аргалж чадсан ч эцсийн мөчид хаалгач түүний замд саад болсон.
Гэхдээ харамсах зүйлгүй Каталоны баг лигтээ 14 дараалсан ялалтаа авлаа. Тэд боломжит 60 онооноос 55-г одоо цуглуулаад байна. Мэдээж энэ бол дээд амжилт. Гоолын зөрүүгээр ч тэд рекорд амжилт тогтоогоод байгаа.
Пеп энэ хожлын дараа : “Багийнхаа хийсэн, үзүүлсэн тоглолтонд онц дүн үнэлгээ өгмөөр байна. Их хүйтэн байсан болохоор бид ритмээ олоход хэцүү байсан ч тоглогчид сайхан тоглолт, гүйцэтгэл гаргасанд, гоолын олон боломжууд гаргасанд баяр хүргэх хэрэгтэй. ”
Мөн Реалын тухай, “Лиг дуустал юу ч шийдэгдэхгүй ээ. Моу бол сайн мэргэжилтэн, ухаантай. Мадрид энэ жил хүчтэй байгаа, жил бүр л хүчтэй байдаг. Би тэднийг өнөө шөнө ялна гэдэгт итгэлтэй байгаа, зөрүү 4 хэвээрээ байх биз…Намайг тоглогч байхад ч, коач байхад ч Мадрид ямагт хүчтэй байсан. Хэн тэдний ерөнхийлөгч байх нь, хэн тэдний коач байх нь хамаагзй, тэд улирал бүр л хүчтэй…Өнгөрсөн улиралд тэд 96 оноотой улирлыг дуусгасан, энэ улиралд ч улирлын сүүлд л асуудал шийдэгдэнэ…5, эсвэл 6 оноо тойргийн тэмцээнд юу ч биш. Лиг сүүлийн хэдэн роундад л шийдэгдэнэ. ” гэжээ.
No comments:
Post a Comment