Челси баг Фернандо Торресийг худалдан авахаар тавьсан 35 сая паундын саналыг Ливерпуль хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдлээ. Челсигийн эзэн Роман Абрамовичийн дуртай тоглогч гэгддэг Фернандо Торрест багийн зүгээс хэд хэдэн удаагийн санал тавьжээ. Ливерпулийн хэвлэлийн төлөөлөгч “Челсигийн санал буцсан. Торресийг бид зарахгүй” хэмээн Таймсд өгүүлсэн байна.
Премьер лигийн 102 тоглолтонд 65 гоол оруулсан ч энэ улирал базаахгүй тоглож байгаа Фернандо Торрес дараа жил Аваргуудын лигт тоглохгүй байж магадгүй нь наймааны зах дээр түүнийг гол тоглогчдын нэг болгож байгаа юм.
No comments:
Post a Comment