Рой Хожсоны Ливерпуль дэх эрин дуусаж Дэлглишийн үе дахин эхлээд удаагүй байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Улаанууд дерби Эвертонтой оноо хувааж Дэлглиш анхны оноогоо авсан бол энэ тойрогт анхны ялалтаа байгуулаа.
Тэд он гарахаас өмнө 1 : 0-ээр дийлдэж байсан Волверхэмптоноо 3 : 0-ээр бут ниргэн хямралын байдлаасаа гарч байгаа гэдгээ нотоллоо. Тойрог өнгөрөх тусам шилдэг формондоо эргэн орж буй Фернандо Торрес дубль хийж багийнхаа ялалтыг цөмийг бүрдүүлсэн бол Раул Мейрелеш магтахгүй байхын аргагүй гайхалтай гоолоор Волвесийн хаалгыг мялаагаад амжсан.
Улирал эхэлснээс хойш айлын талбайгаас оноо авах тал дээр тун маруухан байгаа Ливерпульчууд ийнхүү 2 дахь удаагаа зочлон тоглолтоос хожил авлаа. 10-р тойрогт Болтоныг Родригесийн гоолоор ялснаас хойш тэд айлын талбайд ялахын сайхныг мэдрээгүй байсан юм.
Тэдний энэ удаагийн өрсөлдөгч Волвес хүснэгтэд тааруу яваа ч гэсэн сүүлийн үеийн формоороо ямар ч сайн багийг айлгахаар байгаа. Тухайлбал шинэ он гараад Челсиг талбайдаа буулган авч, Ситигийн цэнгэлдэхэд 4 : 3-аар өндөрлөсөн ширүүн “зодоон” хийгээд амжсан.
Дээр нь Ливерпульчууд 1979 оноос хойш Волвесийн Молинеукс цэнгэлдэхэд ялалт байгуулаагүй гэсэн статистик үзүүлэлттэй Вулверхэмптонд зочилсон.
Кенни Далглиш гарааны бүрэлдэхүүндээ бага зэрэг өөрчлөлт хийж Рой Хожсоны “гологдол” Пульсенийг эргүүлэн авчирсан байв. Мөн торгуультай байгаа Жеррардын байрлалд Раул Мейрелешийг “зоожээ”. Дани хагас хамгаалагч өнгөрсөн зун Ювегээс 4.5 сая фунтээр ирснээсээ хойш 10 дахь удаагаа л Ливерпулийн өмсгөлтэй талбайд гарч байгаа нь энэ.
Фенүүдээс таагүй үнэлэлт аваад байсан Пульсен тоглолтыг баргар эхлүүлж дөнгөж 4 дэх минутад шар хуудсаар торууллаа. Гэхдээ тааруу эхлэлээ Пульсен удалгүй цайруулж гоолын эхлэлийг тавьсан. 36 дахь минутад баруун жигүүрт түүний уралдуулсан дамжуулалтыг Раул Мейрелеш хүлээж авлаа. Португал тоглогч удаан бодсонгүй хамгийн боломжит хувилбар буюу хаалганы өмнүүр хөндлөн дамжуулалт өгч тэнд нь Торрес бөмбөгийг хаалганд чихсэн.
Торресийн айлын талбайд хийсэн сүүлийн 4 гоол бүгд эхний хагаст орсон үзүүлэлт байна. Гэхдээ Улаанууд баярлах эрт байлаа. Түрүү долоо хоногт тэд эхний хагаст Эвертоныг тэргүүлж байгаад бариулсан гашуун туршлага байгаа. Зөвхөн өмнөх тойрогт ч бус бүтэн улирлын турш Улаанууд ялж яваад ялагдсан тохиолдол олон давтагдсан. Харин энэ удаа тийм зүйл болсонгүй.
2-р үе эхлээд 5 минут өнгөрч байхад Рауль Мейрелеш нэгэн гоёмсог гоолоор эсрэг багийнхаа хаалгыг мялаалаа. Ливерпулийн төлөө анхны гоолоо оруулаад долоо ч хоноогүй байтал дахин нэг удаа тор хөдөлгөж байгаа нь энэ. Аггерийн алсын дамжуулалтыг Кристоф Берра мөргөж аюулгүй болголоо гэж бодсон ч үгүй байжээ. Раул 30 орчим метрээс бөмбөгийг унагалгүй гуядаж тоог холдуулсан юм.
Лукас бага зэргийн бэртэл авсан ч гэсэн тоглолтыг үргэлжлүүлж чадахаар байсан учрас Кенни нилээд сүүл хавьцаа эхний сэлгээгээ хийлээ. Тэрээр Пульсений оронд Жонжо Шелвиг оруулж ирсэн юм. Мөн 81 дэх минутад Максиг суулган Аурелиог оруулж хамгаалалтаа баталгаажууллаа. 3 оноо авсан ялалтыг 3 гоолтой тоглолт хамгийн их чимдэг. Энэ ч ёсоор Улаанууд цаг дуусахаас өмнө 3 дахь гоолоо орууллаа. Шүүгчин сунгасан цаг явж байхад Дирк Кюит зүүн жигүүрээр довтолж байхдаа Беррад бөмбөгөө таслуулсан Торрес довтолгооны төгсгөлийг хийж чадсан.
Фернандо 2009 оны 9 сард Вэст Хэмийн талбайд дубль хийснээс хойш айлын талбайд нэгээс их гоол оруулаагүй байсан юм. Ямар ч байсан багийнхаа домогт тоглогчид итгэж байса Копуудын найдвар тасарсангүй. Ливерпуль 29 оноотой болж 10-р байранд жагсаж байна. Ирэх лхагва гаригт тэд Фулхэмтэй 18-р тойргийн нөхөн тоглолтоо хийгээд ялж чадвал 7-р байр хүртэл урагшилах боломжтой.
Дэлглиш тоглолтын дараа “Ирснээсээ хойш би жинхэнэ Торресийг анх удаа харлаа. Зөвхөн гоол оруулсандаа ч биш тэрний хэр сайн хичээж байгаа нь надад таалагдсан. Багийнхандаа ингэж туслаж байгаа нь Торресийн ямархуу тоглогч вэ гэдийг харуулж байгаа.
Солилцоо наймааны хувьд би 1 сарын 31-ны 23.55 минут хүртэл Суаресийг авах оролдлогоо зогсоохгүй. Аякс гол тоглогчоо алдахад хүнд байгаа байх. Гэхдээ бодлоо өөрчилвөл бид бэлэн байгаа. Багийн эзэд ч маш их дэмжиж байгаа , энэ тал дээр” гэжээ.
Saturday, January 29, 2011
Барсагийн 14 дэх дараалсан ялалт
Пеп Гуардиолагийн Барса лиг дэх ялалтын цувралаа үргэлжлүүлсээр байна. Энэ тойргийн Барсагийн “хохирогч” Расинг Сантандер 3 : 0-ээр ялагдал хүлээжээ. Сонирхолтой нь хоёр багийн улирлын эхэнд хийсэн тоглолт ч ийм үр дүнгээр дуусаж байсан юм.
Педро 2 дахь минутад зочин багийнхаа хаалганд эхний гоолыг хийж, улмаар Месси 33 дахь “жижүүрийн” нэг гоолоо оруулсан. 2-р үеийн дундуур Иньеста тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Барса урьдын адил бөмбөг эзэмшилтээр илүүрхэн тоглосон. Тоглолтын турш нэг ч шар карт шүүгч өргөөгүй бөгөөд Ла лигийн энэ улирал эхэлснээс хойш анх удаа шар хуудасгүй тоглолт боллоо.
Испани цомын тэмцээнд Барса Реал Бетист 3 : 1-ээр ялагдаж 28 дараалсан ялагаагүй цувралаа таслуулаад байсан. Гэхдээ эхний тоглолтод тэд 5 : 0-ээр ялсан болохоор шөвгийн наймд үлдсэн. Дээрхи ялагдлын дараа Пеп манай багт том сануулга боллоо, бид дахин ийм алдаа гаргах ёсгүй хэмээн ярьж байсан. Үүндээ ч хүрч Ла лиг дэх ээлжит хожлоо Расингээа авлаа.
2 дахь минутад оруулсан Педрогийн гоол энэ сезонд Барсагийн хийсэн хамгийн хурдан гоолоор тодорсон. Месситэй тэрээр нэг-хоёр гэсэн довтолгоо хийж төгсгөлийг өөрөө гүйцэтгэсэн.
Расингийн хаалгач Тоньо энэ гоолоо хойш Месс, Вильягийн хэд хэдэн довтолгоог зогсоож багаа аварч байлаа. Гэвч түүний хийсэн бүх хөдөлмөрийг Энрике үгүй хийж Вильяг өөрийн талбайдаа алдаа гарган унагаалаа. Шүүгч мэдээж торгуулийн цохилтыг Барсад өгсөн.
Цохилтыг Лео Месси хийж гоолыг оруулснаар 17 тоглолтод 19 дэх гоолоо хийлээ. Гоолын баяраа тэрээр ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэсэн бичгээ харуулан тэмдэглэлээ.
Эхний хагасын завсарлагаанаар багийн ахлагч Карлос Пуойлыг суулгаж түүний хамтрагч Пикег талбайд оруулж ирлээ.
56 дахь минутад Иньеста Педрогийн дамжуулалтаар багийнхаа 3 дахь гоолыг оруулсан.
72 дахь минутад Месси өөрийн брэнд болсон хууралтаа хийн Расингийн бүх хамгаалагчидыг аргалж чадсан ч эцсийн мөчид хаалгач түүний замд саад болсон.
Гэхдээ харамсах зүйлгүй Каталоны баг лигтээ 14 дараалсан ялалтаа авлаа. Тэд боломжит 60 онооноос 55-г одоо цуглуулаад байна. Мэдээж энэ бол дээд амжилт. Гоолын зөрүүгээр ч тэд рекорд амжилт тогтоогоод байгаа.
Пеп энэ хожлын дараа : “Багийнхаа хийсэн, үзүүлсэн тоглолтонд онц дүн үнэлгээ өгмөөр байна. Их хүйтэн байсан болохоор бид ритмээ олоход хэцүү байсан ч тоглогчид сайхан тоглолт, гүйцэтгэл гаргасанд, гоолын олон боломжууд гаргасанд баяр хүргэх хэрэгтэй. ”
Мөн Реалын тухай, “Лиг дуустал юу ч шийдэгдэхгүй ээ. Моу бол сайн мэргэжилтэн, ухаантай. Мадрид энэ жил хүчтэй байгаа, жил бүр л хүчтэй байдаг. Би тэднийг өнөө шөнө ялна гэдэгт итгэлтэй байгаа, зөрүү 4 хэвээрээ байх биз…Намайг тоглогч байхад ч, коач байхад ч Мадрид ямагт хүчтэй байсан. Хэн тэдний ерөнхийлөгч байх нь, хэн тэдний коач байх нь хамаагзй, тэд улирал бүр л хүчтэй…Өнгөрсөн улиралд тэд 96 оноотой улирлыг дуусгасан, энэ улиралд ч улирлын сүүлд л асуудал шийдэгдэнэ…5, эсвэл 6 оноо тойргийн тэмцээнд юу ч биш. Лиг сүүлийн хэдэн роундад л шийдэгдэнэ. ” гэжээ.

Залуу Буучид аваргын төлөө үлдлээ
Премьер лигийн гол өрсөлдөгч МанЮ 3 оноо авч байх хооронд Арсеналын залуус Лигийн цомын финалд шалгарах болзлоо хангалаа. Эртний түүхт Ипсвич таун багийг Буучид талбайдаа Бендтнер, 61 (1:0). Косельни, 64 (2:0). Фабрегас нарын гоолоор 3 : 0-ээр буулган авсан байх юм. Ийнхүү Арсеналчууд Вэст – Бирмингэмийн ялсантай Вэмблей цэнгэлдэхэд аваргын төлөө тоглохоор боллоо. 2005 оноос хойш ямар нэгэн цом хүртээгүй Арсенал финалд бүх хүч чадлаа дайчлан тулалдах нь дамжиггүй.
Арсен Венгер ямар нэгэн алдаа гаргахгүйн тулд боломжит хүчтэй бүрэлдэхүүнээ илгээсэн байлаа. Үүнд сүүлийн 3 тоглолтод 6 гоол хийсэн ван Перси багтсан бөгөөд эхний тоглолтыг бэртлээс болж тэрээр өнжсөн юм. Тоглолт Буучдад хүндхэн эхэлж 18 дахь минутад Санья хамраа гэмтээж Эбүэ түүнийг сэлгэн талбайд гарч ирсэн.
Эхний тоглолтыг талбайдаа хийгээд 1 гоолоор ялсан болохоор Ипсвич аль болох хамгаалах тактик барьж байв. Үнэндээ тэдний зорилго тун сайн биелэж эхний үед гоол алдаагүй.
Харин 2-р үеийн 61 дэх минутад тэдний төлөвлөгөө нурлаа. Уилширийн ухаалаг мэдрэмжтэй дамжуулалтыг Бендтнер тун гайхалтай тогтоож, төгсгөлийг ч тун гоёмсог хийсэн. Дани залуу Лигийн цомд хийсэн сүүлийн 7 тоглолтод 6 дахь гоолоо хийлээ.
Одоо нэгэнт гоолын зөрүү алга болсон учраас Ипсвичэд сонголт үлдсэнгүй. Ичээнээсээ гарч довтлох.
Буучдын баяр
Гэтэл тэднийг бодож ч дуусаагүй байтал 4 минутын дараа Аршавиний булангийн цохилтыг Франц хамгаалагч Косельни гоолдлоо. Франц хамгаалагч түрүү зун 8.45 сая фунтээр ирснээсээ хойш 2 дахь гоолоо хийж байна. 9 сард тэр Болтоны хаалганд дебут гоолоо хийсэн билээ.
Энэ гоолын дараа ч гэсэн Ипсвич 1 гоол оруулахад финалд үлдэх боломжтой байлаа. Учир нь тэд талбайдаа гоол алдаагүй гэсэн үзүүлэлттэй. Тиймээс дахин нэг гоол Буучдад хэрэгтэй байв. Чухам энэ мөчид багийн ахлагч Фабрегас үүргээ биелүүлэн 77 дахь минутад гоолдсон юм.
Эмирейтсийг орхих дээрээ тулаад байгаа Аршавин түүнд дамжуулалт өгсөн бөгөөд гоолынхоо дараа Фабрегас нулимсаа барьж чадсангүй.

Ливерпуль 7-р байр луу урагшиллаа
Кенни Дэлглиш багтайгаа хамт 2 дахь ялалтаа байгууллаа. Улаанууд 18-р тойргийн нөхөн тоглолтоо Фулхэмтэй хийж Пейнтсилийн авто-гоолоор ялалт байгуулсан. Ийнхүү тэд 32 оноотой болсноор 7-р байр луу урагшиллаа. Стивн Жеррард 3 тоглолтын торгуулиасаа эргэн ирж гараанд гарсан бөгөөд сүүлийн 2 тоглолтод дараалан гоолдсон Раул Мейрелеш болон Кристиан Поульсен нар ч Фулхэмийн эсрэг гарсан.
Кенни хамгийн сүүлд тоглогч дасгалжуулагч байхдаа 3-р лигийн Фулхэмийг Лигийн цомд 10-0-ээр ялж байсан. 1986 онд болсон тэр “галын наадам” дахин давтагдаагүй ч Дэлглиш Фулхэмийг дахин сөхрүүллээ. Хэдийгээр Лондоны баг тийм тааруу байгаагүй аз ивээсэнгүй.
Фулхэм Анфиелдэд хийсэн премьер лигийн 9 тоглолтоос 7 -д нь гоол хийлгүй буцаж байна. Сүүлийн 4 тоглолтод тэд ийм үр дүн үзүүлсэн юм.
52 дахь минутад Торрес 16-гий гадна бөмбөг аваад хаалга руу цохисон ч Бреде Хангеландийн хөлөнд ойж шон онолоо. Ойж ирсэн бөмбөгийг Жон Пейнтсил цэвэрлэж талбайгаасаа гаргах гэж байгаад өөрийн хаалганд гоолдож Ливерпульд ялалт бэлэглэсэн юм.
Фулхэмийн хамгаалагчид цаг дуусахаас өмнө алдаагаа цайруулж гоол оруулах дөхсөн ч мөргөсөн бөмбөгийг нь Рейна аюулгүй болгосон. Кенни Дэлглиш багийнх нь амжилт 7-р байраар дуусахгүй гэж хэлж байна. “7-р байр бол бидний хүсэж байгаа зүйл биш. Бид энэнээс ч илүү ихийг хийж чадах чадвартай. Ирэх лхагва гаригт Стоктой хийх тоглолтоос үүнийгээ батлан харуулна” хэмээсэн байна.

Барса, Реал финал руу хамтдаа дөхсөөр
Испаний Эзэн хааны цомын хагас шигшээд Севилья – Реал, Барса – Алмерия гэсэн оноолт таараад байгаа. Өнгөрсөн шөнө шөвгийн дөрөвийн эхний тоглолтууд явагдлаа.
Барсан өнгөрсөн 11 сард Альмерияг лигийн тоглолтод 8 : 0-ээр хожиж байсан. Энэ удаа ч Хуан Мануэль Лильогийн баг замд нь саад болохгүй гэдгийг харуулж 5 – 0-оор буулган авлаа. Дээрхи 11 сарын тоглолтод хет-трик хийж байсан Месси энэ удаа дубль хийж багтаа бэлэг барьсан бол Вилья, Педро, Кейта нар нэг нэг гоол нэмэрлэсэн. Месси энэ улирал эхлээд бүх тэмцээнд 31 тоглолтод 35 гоол оруулчихаад байна. Мөн Барса 2010/11 оны улирал эхлээд 35 албан ёсны тоглолтод 100 давсан гоол орууллаа. Өмнө нь тэд ийм богино хугацааны дотор 100 гоолын босгыг давж байгаагүй юм. 100 дахь гоолыг Месси 16 дахь минутад хийсэн ажээ. Дунджаар Барса нэг тоглолтод 2.91 гоол оруулж байна.
Ийнхүү 2 сарын 2нд явагдах хариу тоглолтын өмнө Каталоны баг финиалын эрхээ бараг л өвөртөлчихлөө. Тэд нийт 25 удаа Эзэн хааны цомд түрүүлсэн амжилтаар хамгийн олон түрүүлсэн багаар нэрлэгддэг.
Реал Мадридийн хувьд Карим Бенземагийн нэг гоолоор Севильяг ялсан. Шинэ цэрэг Адебайор нь энэ тоглолтод оролцоогүй учраас Бензама довтлогчоор гараанд гарсан. 17 дахь минутад Франц эр хожлын бөмбөгийг хийсэн юм. Хариу тоглолт Сантьяго бернабеуд 2 сарын 2-нд явагдана. Эзэн хааны баг сүүлд 2004 онд Эзэн хааны цомын финалд үлдэж байсан бөгөөд Реал Сарагосад ялагдаж байсан юм. Хэрвээ энэ жил Барса- Реал финалд өрсөлдвөл 1990 оноос хойш анх удаа Эль Класико цомын финалд өрнөх боломжтой болно.
107 дахь удаагийн цомын финал Валенсигийн Месталья цэнгэлдэхэд явагдана.

Торресийг Челсид өгөхгүй
Челси баг Фернандо Торресийг худалдан авахаар тавьсан 35 сая паундын саналыг Ливерпуль хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдлээ. Челсигийн эзэн Роман Абрамовичийн дуртай тоглогч гэгддэг Фернандо Торрест багийн зүгээс хэд хэдэн удаагийн санал тавьжээ. Ливерпулийн хэвлэлийн төлөөлөгч “Челсигийн санал буцсан. Торресийг бид зарахгүй” хэмээн Таймсд өгүүлсэн байна.
Премьер лигийн 102 тоглолтонд 65 гоол оруулсан ч энэ улирал базаахгүй тоглож байгаа Фернандо Торрес дараа жил Аваргуудын лигт тоглохгүй байж магадгүй нь наймааны зах дээр түүнийг гол тоглогчдын нэг болгож байгаа юм.

Торрес Анфиелдээс явахыг хүсэж байна Торрес Анфиелдээс явахыг хүсэж байна
Ливерпулийн фенүүдийн Луйс Суаресийг авсан баяр хөөрийг Фернандо Торрес унтраалаа. Баасан гаригийн үдэш Торрес багаас явах хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд харин клубын зүгээс түүнийг нь хүлэээж авахаас татгалзсан байна. Эль Ниногийн Ливерпультэй байгуулсан гэрээ 2013 онд дуусах юм.
Наймааны цонх хаагдахаас өмнө Челси Торресийг авахаар 35 сая фунтын санал хүргүүлсэн ч Улаанууд зөвшөөрөөгүй. Гэхдээ Торресийн гэрээнд тусгагдсан ёсоор ямар нэгэн баг 50 сая фунтээс их хэмжээний үнийн санал тавьж тоглогч өөрөө зөвшөөрвөл клубээс хамааралгүйгээр Торрес багаа сольж болох заалт бий.
Тиймээс наймааны цонх хаагдахаас өмнө Челсид Торресийг авах боломж байгаа гэсэн үг. Өнгөрсөн зуны Дэлхийн аваргын дараачаас Торрес урьдын сайн тоглолтоо үзүүлж чадахгүй нилээд бүтэлгүйтсэн.
Одоогийн байдлаар лигийн 22 тоглолтод 9 гоол оруулчихаад байгаа.
Торресийн ийнхүү багаасаа явах хүсэлт гаргасан нь Европын олон шилдэг багуудын анхаарлыг татаж байна. Манчестер сити ч боломж гарвал энэ наймаанд оролцох бодол байгаа гэнэ.
VN:F [1.9.7_1111]

“Хөх Самурай”-нууд Азийн аварга !
Наран улсын шигшээ 120 минут үргэлжилсэн Азийн цомын финалын тоглолтод 1 : 0-ээр Австралийг буулган авлаа. Цорын ганц хожлын гоолыг сэлгээгээр орж ирсэн Тадари Ли 109′ дэх минутад Австралийн хамгаалагчидын хайнга алдааг ашиглан оруулсан. Япончууд 4 дэх удаагаа Азийн аварга болж дээд амжилт тогтоолоо. Саудын Араб, Ираны багууд тэдэнтэй адилхан 3 түрүүтэй байсан. Харин одоо Япончууд дангаараа хамгийн олон түрүүтэй баг боллоо.
Ногоон тивийн төлөөлөл Австраличуудын Азийн аварга болох гэсэн хүсэл ийнхүү 2 дахь удаагаа нуран уналаа. Дөрвөн жилийн өмнө тэд анх удаа Азийн цомд оролцохдоо шөвгийн наймаас хасагдаж байсан. Премьер лигийн туршлагатай тоглогчидоор хүчээ зузаатгасан Австарилчууд энэ тэмцээнд түрүүлэх бүрэн бололцоотой байсан. Гагцхүү аз гэдэг зүйл тэднээс нүүр буруулж Японыг ивээлээ. Үндсэн цагийн 90 минутад ч, нэмэлт цагийн 30 минутад ч тэдэнд гоол өлхөн оруулчих боломж чамгүй их олдсон.
Ялангуяа шигшээ багийнхаа хамгийн шилдэг тоглогч Харри Кьюэлл хайр найргүй олдсон боломжуудаа алдсан. Тим Кэхилл ч түүнтэй нэгдэж багаа “алах” ажилд гар бие оролцсон юм. Мэдээж хэрэг Австраличуудын өөрсдийнх нь алдаанаас гадна Японы хаалгач Кавашимагийн мэдрэмжтэй хаалтууд энэ тоглолтын ялагчыг тодруулахад маш их нөлөө үзүүлсэн.
Тоглолтын төгсгөл рүү Австраличууд түүний биетэй маш бүдүүлэг тоглож бэртээсэн ч шүд зуусаар Кавашимаг 120 минутыг дуусгаж багийнхантайгаа ялалтаа тэмдэглэлээ. Түүнийг энэ тоглолтын man of the match буюу шилдгээр тодруулсан байсан.
Япончууд хагас шигшээн Ө.Солонгостой хийсэн тулаанд бэртэл авсан Шинжи Кагавагүй талбайд гарсан. Түүний оронд Фүжимото гараанд багтсан байлаа. Харин Австралийн дасгалжуулагч Узбекистаныг бут ниргэсэн бүрэлдэхүүнээ өөрчилсөнгүй. Японы шигшээ багийн Халифа цэнгэлдэхэд байгуулсэн ялалт тэднийг 2013 оны Тив хоорондын цомын тэмцээнд өрсөлдөх эрхийг олголоо. Итали дасгалжуулагч Алберто Заккерони Японыг удирдаж эхлээд нэг жил хүрэхгүй хугацааны дотор Азийн аварга болголоо. Тэрээр өмнө нь шигшээ баг удирдаж байгаагүй бөгөөд Японд ирэхээсээ өмнө Ювентусаас халагдаад байсан юм.
Манай сайт уншигчидынхаа дунд Азийн наадмын аварга багаар аль нь тодрох вэ ? гэсэн санал асуулга явуулахад Япон 160 санал, Австрали 62 санал авсан. Ямартай ч уншигчидын маань дийлэхийн санал зөрсөнгүй. Япончууд тивдээ шилдэг гэдгээ дахин нотоллоо.
Азийн цомын хүрэл медалийн төлөөх тоглолт баасан гаригт явагдаж Узбекистаныг – Ө.Солонгосын шигшээ 3 : 2-оор буулган авсан юм. Тус тоглолтын дараа МанЮ-гийн хагас хамгаалагч Пак Жи Сун шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарласан юм. Пак 2000–2011 оны хооронд эх орныхоо төлөө 100 тоглолт хийж (13) гоол оруулсан. Хамгийн сүүлд Пак Өмнөд Африкийн ДАШТ-д Грекийн хаалганд гоолдсон юм.
Азийн цомын мэргэн буучаар Солонгосын довтлогч Коо Жа-Чёл 5 гоолтой тодорч, үнэ цэнэтэй тоглогчоор Кейсуке Хонда, шударга тоглолтын шагналыг Ө.Солонгосын баг тус тус авсан.
4 жилийн дараа 2015 оны Азийн цомын тэмцээн Австрали улсад зохион байгуулагдана.

МанЮ 5-р шатанд үлдэж, Челси хариу тоглолт хийнэ
Английн цомын 4-р шатанд цомыг хамгаалагч Челси золтой л ялагдчихсангүй. Өнгөрсөн жилийн аваргууд Эвертонтой энэ шатанд оноолт таарч тоглосон. Гүүдисон парк цэнгэлдэхэд болсон тулааны 62 дахь минутад Луйс Саа булангийн цохилтыг Чехийн хаалганд чихэж баг нь тэргүүлж эхэлсэн. Карло энэ гоолоос нэг их удалгүй Соломон Калуг талбайд сэлгээгээр оруулсан нь тун оносон шийдвэр байлаа. Кот”д Ивуар залуу 75 дахь минутад тэнцээний бөмбөгийг багтаа авчирсан. Шеймус Коулманы тун аюултай довтолгоог Петр Чех хичээж байж хаагаагүй бол Челси ялагдаж ч магадгүй байсан. Челсигийн алдсан хамгийн сайхан боломж Рамиресийн хаалганы шон оносон цохилт байлаа. Челси болон Эвертоны хооронд явагдсан сүүлийн 6 тоглолтын 4 нь тэнцээгээр өндөрлөж байна.
Лондоны баг энэ тоглолтод үндсэн бүрэлдэхүүний талбайд гаргасан бөгөөд ийнхүү тэнцсэнээр хариу тоглолтыг Стэмфорд бриджэд хийх боллоо. 2 сарын 19-нд энэ тоглолт явагдах болно.
Ман Юнайтед энэ хооронд Английн чансаагаараа 3-р лигийн Саутхэмптон багийг зовж байж яллаа. Ричард Чаплоугийн 45′ дахь минутад хийсэн гоол Улаан чөтгөрүүдийг багагүй сандаргасан. Одоогоос 20 гаран жилийн өмнө 1976 оны ФА цомын финалд Саутхэмптон МанЮ-г 1 гоолор ялж аварга болж байсан түүх бий.
Гэхдээ Сер Алексийн залуус эргэн ирэлт хийх аргаа мэдэж байлаа. Яг л долоо хоногийн дундуур Блекпулийг буулган авсан шигээ тэд тун тайван тоглож эхлээд 65 дахь минутад Майкл Оуэн, 75′ дахь минутад Чичарито нар гоолдож багаа ялалтад хөтөлсөн.
Удаан хугацааны бэртлээсээ эргэн ирээд удаагүй байгаа Оуэн 2011 оны анхны гоолоо энд хийлээ:
Энэ өвөл Данийн лигээс ирсэн шинэ хаалгач Андерс Линдегор МанЮ-гийн өмсгөлтэй анхны удаагаа талбайд гарсан. Нэгэнт алдах зүйлгүй учраас доод лигийн багууд ФА цомд бүх хүч чадлаа дайчлан тоглодог. Энэ удаа ч Саутхэмптон МанЮ-гаас цохилт, өрнүүлсэн довтолгооныхоо тоогоор илүү байсан. Гэвч ялалт авч чадсангүй. Сент Мэригийн цэнгэлдэхэд 28,792 үзэгч тоглолтыг үзжээ.
Астон Вилла Блекбернийг 3 : 1-ээр ялсан. Робер Пирес Виллагийн төлөөх анхны гоолоо энэ тоглолтод хийсэн.
Пирес өмнө нь 11 удаа ФА цомд гоол хийж байсан. Хамгийн гоолдох дуртай баг нь Блекберн бөгөөп 3 дахь удаагаа цомд тэдний хаалгыг мялаалаа.
Энэ жилийн ФА цомд лигийн бус сонирхогчидын баг тун сайн тоглож байна. Тухайлбал сонирхогчидын Кроули Таун баг энэ жил шөвгиайн 16-д үлдэж чадлаа. 1945 оноос хойш ердөө 5 удаа л лигийн бус сонирхогчидын баг ийм амжилт үзүүлсэн юм.
Өнөө шөнө ФА цомын 4-р шатны үлдсэн тоглолтууд явагдана.
АРСЕНАЛ – ХАДДЕРСФИЛД
АСТОН ВИЛЛА – БЛЭКБЕРН – 3:1
БИРМИНГЕМ – КОВЕНТРИ – 3:2
БОЛТОН – УИГАН – 0:0
БЕРНЛИ – БЕРТОН – 3:1
ВУЛВЕРХЭМПТОН – СТОК СИТИ
ЭВЕРТОН – ЧЕЛСИ – 1:1
ФУЛХЭМ – ТОТТЕНХЭМ
НОТТС КАУНТИ – МАНЧЕСТЕР СИТИ
ШЕФФИЛД УЭНСДЕЙ – ХЕРЕФОРД – 4:1
САУТГЕМПТОН – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 1:2
СТИВЕНЕЙДЖ – РЕДИНГ – 1:2
СУОНСИ – ЛЕЙТОН – 1:2
ТОРКУЭЙ – КРОУЛИ – 0:1
УОТФОРД – БРАЙТОН – 0:1
ВЕСТ ХЭМ – НОТТИНГЕМ ФОРЕСТ

barsa
Энэ улиралд Барсаг ялж чадсан цорын ганц баг бол Эркулес. Улирлын эхэнд тэд дийлдэшгүй Каталоны багийг талбайд нь 2 : 0-ээр ялж сенсаац дэгдээж байсан. Харин өөрийнхөө талбайд хийсэн тоглолтод тэд энэ амжилтаа давтаж чадсангүй.
Ла лигийн 21-р тойргийн дээрхи тоглолтод Педро 1 гоол, Месси дубль хийж багийнхаа ялалтын цувралыг үргэлжлүүллээ. Франциско Фаринос 85 дахь минутад 2 дахь шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдөж Эркулес хүн дутуу тоглолтыг дуусгасан. 9 сарын турш бэртэлтэй байж байгаад эргэж ирсэн тоглолтдоо Фаринос ийнхүү хөөгдлөө. Фаринос 2000 онд Валенситэй хамт Аваргуудын лигт аман хүзүүдэж байсан туршлагатай тоглогч.
Педро 43 дахь минутад гоолын салхийг хагалснаас хойш Барсачууд гоол оруулж чадахгүй байсаар цаг дуусах дөхсөн. 1 гоолын зөрүү гэдэг төдийлөн баталгаатай биш.
Харин 87, 90 дэх минутад дубль хийснээр 3 оноо тэдний халаасанд орсон. Барсачууд Ла лигт 15 дараалан ялалт байгуулж 1961 онд тогтоож байсан Реал Мадридын амжилттай зэрэгцлээ. Багийнхаа амжилтаас гадна Педро мөн нэг амжилтын эзэн болсон.
Тэрээр энэ улиралд 6 тойрог дараалан гоолдсон анхны тоглогч болж байна. Түүний гоолын цуврал 2010 оны төгсгөл буюу Эспаньолийг- 1:5-аар ялсан тоглолтоос эхэлсэн юм. Мөн тэрээр хамгийн олон минут карт хүртээгүй гэсэн амжилттай байгаа – 1430 минут.
Мэдээж хэрэг Лео Мессигийн гоолын тоо оролцсон тоглолтосон альхэдийнэ давсан. Бяцхан Аргентин эр лигийн 18 тоглолтод 21 гоол хийчихээд байна.
Барса энэ тойргийн тоглолтод 73 хувьтай бөмбөг эзэмшиж, 22 цохилтынхоо 8-г нь хаалга руу чиглүүлсэн.

Friday, January 7, 2011
Subscribe to:
Posts (Atom)